Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос тэмцээн зохиох хүсэлтийг 2021 онд гаргаж байсан ч цар тахлын улмаас биелээгүй билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.

Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд болох бөгөөд Дэлхийн чөлөөт бөхийн холбооны албан ёсны хуваарьт орсон байна.

Монголын чөлөөт бөхийн холбооноос тэмцээн зохиох хүсэлтийг 2021 онд гаргаж байсан ч цар тахлын улмаас биелээгүй билээ.

Сонирхуулахад, Ази тивийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн 2019 онд Улаанбаатар хотноо болж байв.

Хуваалцах