Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Тогтохын Алтжин Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан ОХУ-ын бөх Анастасия Сиделниковаг 6:4-өөр ялсанаар хүрэл медаль хүртлээ.

Түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 81 дэх медаль, 45 дахь хүрэл медаль юм.

Хуваалцах