Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь ДАШТ өнөөдөр Узбекийн нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэллээ.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь ДАШТ өнөөдөр Узбекийн нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэллээ.
Дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд 100 гаруй орны 800 гаруй бөх барилдана. Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарах юм. 57 кг-ын жинд 30 бөх барилдаж байгаагаас ОУХМ Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой эхний барилдаанаа хийх бол 70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ОУХМ Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тажикстаны бөх Зелимхан Юсуповтай таарчээ.
Мөн 86 кг-ын жинд 38 бөх барилдаж байгаагаас ОУХМ, О.Үйтүмэн нэгдүгээр тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Грекийн Тимофей Ксенидистэй барилдана. 125 кг-ын хүнд жинд 26 бөх барилдаж байгаагаас ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Вэнэсуэлийн Луис Вивьенастай барилдахаар тус тус оноогдоод байна.
Тэмцээн Ташкент хотын цагаар 9.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхэллээ.


















