Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд тивийн аваргад багаараа тэргүүллээ

Казахстан улсын Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт одоо зохиогдож байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд тивийн аваргад багаараа тэргүүллээ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд тивийн аваргад багаараа тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын Алматы хотын “БалуанШолак” цогцолборт одоо зохиогдож байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй баг тамирчид өчигдөр 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаануудаа хийж, гурван бөх аваргын төлөө хүч үзлээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар алтан медалийн төлөө өрсөлдөж, 72 кг-д ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан байна.

Ингээд 57 кг-ын жинд барилдсан ОУХМ А.Батцэцэг тус тэмцээнээс гурав дахь мөнгөн медалийг хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Кыргызстаны НазираМарсбекКызыг 7:0-ээр, Узбекистаны Севара Эшмуратова цэвэр ялсан ч Энэтхэгийн Ансуд торгуулиар цэвэр ялагдаж, улмаар хагас шигшээд Казахстан улсын АлтынайСатылганыг цэвэр ялсан бөгөөд алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга Энэтхэгийн бөх Ансутай дахин учраа таарч, 0:3-аар ялагдал хүлээлээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Монголын эмэгтэй бөхчүүдийн хоёр дахь алтан медалийн эзэн З.Болортунгалаг хэсгийн барилдаанд Узбекистаны бөх Севара Эшмуратова, БНСУ-ын бөх Ли Хан Бит, хагас шигшээд Тайваний бөх ПайСинПин, финалд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпын медальт СакшиМаликыг тус тус цэвэр ялжээ. Тэрбээр ийнхүү Монголын эмэгтэй баг тамирчдаас тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 10 дахь бөх боллоо.

Ингэснээр манай улсын эмэгтэй тамирчид Алматыгийн тэмцээнд бүтэн багаар оролцож, 173 оноогоор багийн дүнгээр тэргүүллээ. Мөн Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор удаалсан байна.

Өнөөдөр тус тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.

Хуваалцах