Чөлөөт бөхийн эрчүүд ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 44 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-нд өнгөрсөн жилийн тэмцээнд V байр эзэлж байсан Э.Ням-Очир /61 кг/ хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жил Монголын багийн эрчүүдээс цор ганцаараа медалийн тавцанд зогсож байсан Г.Мандахнаран /65 кг/ хошой хүрэл медальтан боллоо.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-д ирсэн 106 орноос багийн дүнгээр зургаадугаарт жагссан юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн аварга тодрох бөгөөд олон нийт эмэгтэй тамирчдыг медалийн буухиаг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа билээ.
Дэлхийн дэвжээнд хүчээ гайхуулсан Монголын шигшээгийн эрчүүддээ баяр хүргэе.


















