Чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцлаа
Энэ сарын 25-наас ирэх сарын 22 хүртэл үргэлжлүүлэх тус бэлтгэлтэй БТСХТ-ийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан танилцаж, бэлтгэлийн төвийн удирдлагатай уулзлаа.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, дасгалжуулагч Ж.Батням нараар удирдуулан сэргэлтийн олон олимпийн эрх олгох тэмцээний өмнөх бэлтгэлийг "Говь ресорт" бэлтгэлийн баазад хийж байна. Энэ сарын 25-наас ирэх сарын 22 хүртэл үргэлжлүүлэх тус бэлтгэлтэй БТСХТ-ийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан танилцаж, бэлтгэлийн төвийн удирдлагатай уулзлаа.
Түүнчлэн тэрбээр ирэх дөрөвдүгээр сарын 22-26-нд нийслэл хотноо зохиогдох чөлөөт бөхийн дэлхийн нэгдүгээр шатны “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнд хэрхэн оролцох, амжилт гаргах талаар санал бодлоо солилцлоо.



















