Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чөлөөт бөхийн тамирчид гар зөрүүлсэн нь

Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний үеэр дэвжээн дээр зодоон болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн тамирчид гар зөрүүлсэн нь
Чөлөөт бөхийн тамирчид гар зөрүүлсэн нь. Зураг: МҮОНРТ

Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний үеэр дэвжээн дээр Дагестаны Расул Муртазалиев, Тувагийн Мортуй Менги нар нэлээд ширүүн барьц булаацалдаж, улмаар дэвжээн дээр нударга зөрүүлжээ.

Тус тэмцээний техникийн төлөөлөгчөөр ажилласан Дэлхийн бөхийн нэгдэл (World Wrestling United)-ийн олон улсын шүүгч Петери Ласло энэ тухай “Чөлөөт бөх бол гудамжны зодоон биш. Өрсөлдөгчөө хүндэтгэхгүй бол бөх барилдах хэрэггүй. Болсон явдлын тухай би цааш мэдэгдсэн. Энэ хоёр бөхийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна” гэж мэдэгджээ.

Хуваалцах