Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.Тодруулбал энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээний эрэгтэйчүүдийн 79 кг-ийн жинд Д.Төгс-Эрдэнэ, 92кг жинд Д.Доржсүрэн, эмэгтэйчүүдийн 59кг жинд Н.Энхтуяа, 72кг жинд Д.Цогзолмаа нар тус тус мөнгөн медаль хүртсэн юм.Харин эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Б.Дэлгэрцэцэг, 55 кг-ийн жинд Б.Хулан нар хүрэл медалийн эзэн боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах