Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чөлөөт гүйлт”-ийн тэмцээний эхний таван байрт завсаргүй монгол цэргүүд оржээ

150 цэргийн алба хаагч өрсөлдсөнөөс дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн баг тамирчид эхний таван байрыг дараалан эзэлж бахдам амжилт үзүүлсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чөлөөт гүйлт”-ийн тэмцээний эхний таван байрт завсаргүй монгол цэргүүд оржээ
“Чөлөөт гүйлт”-ийн тэмцээний эхний таван байрт завсаргүй монгол цэргүүд оржээ. Зураг: МҮОНРТ

Шинэ Кабул баазын Дэмжлэгийн бүлгээс энэ сарын 4-ний өдөр АНУ-ын “Тусгаар тогтнолын өдөр”-т зориулсан “Чөлөөт гүйлт”-ийн тэмцээнийг 5,5 км зайд тойрог замаар зохион байгуулжээ. Тус тэмцээнд Монгол, АНУ, Англи, Дани, Турк зэрэг орны 150 цэргийн алба хаагч өрсөлдсөнөөс дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн баг тамирчид эхний таван байрыг дараалан эзэлж бахдам амжилт үзүүлсэн байна.

Уг гүйлтийн тэмцээнийг “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлан зохион байгуулж, тамирчдыг насны ангилалгүйгээр оролцуулжээ.

Мөн Англи улсын цэргийн багаас энэ сарын 22-нд зохион байгуулсан “Мини марш”-ийн тэмцээнд Монгол, Англи, АНУ, Дани зэрэг орны 11 баг, тамирчид оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн ахлах ахлагч Г.Оч захирагчтай баг тамирчид “Тэргүүн байр”-ыг эзэллээ.

Хуваалцах