Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чөлөөт хос” жүжгийг найруулахад арван сарын хугацаа зарцуулсан

Дэлхийн олон орны тайзнаа тавигдсан Италийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фо-гийн бүтээл "Чөлөөт хос" жүжгийг өөр өнгө аяс, өөр найруулга, өөр тавилттайгаар УДЭТ үзэгчдэдээ хүргэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чөлөөт хос” жүжгийг найруулахад арван сарын хугацаа зарцуулсан
“Чөлөөт хос” жүжгийг найруулахад арван сарын хугацаа зарцуулсан. Зураг: МҮОНРТ

Дэлхийн олон орны тайзнаа тавигдсан Италийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фо-гийн бүтээл "Чөлөөт хос" жүжгийг өөр өнгө аяс, өөр найруулга, өөр тавилттайгаар УДЭТ үзэгчдэдээ хүргэж байна.

Дөрвөн сараас эхлэн хэрэгжүүлсэн “Долоон өөр ертөнц” төслийн зургаа дахь уран бүтээл болсон эл бүтээлийг УГЗ Ч.Найдандорж найруулж, зураачаар СТА С.Ариунболд ажиллажээ.

Гуравхан дүртэй хэдий ч хүмүүний амьдралын утга учрыг багтааж, ухааруулж чадсан эл жүжгийн гол дүрд СТА Ц.Баясгалан, Драмын театр хэмээх их айлын ам бүлд багтахаар туршилтаар ажиллаж буй залуу жүжигчин Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглосон байна.

Дуулалттай, бүжгийн хөдөлгөөний тавилттай, амьд хөгжимтэй энэ жүжгийг найруулахад хамгийн урт буюу 10 сарын хугацаа зарцуулсан гэдгийг найруулагч Ч.Найданжав онцлолоо.

Хуваалцах