Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ

АНУ, Канад, Мексик улсууд Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг орлох худалдааны шинэ гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ тухай Канадын гадаад хэргийн сайд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар  тохиролцоонд хүрчээ
Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Зураг: МҮОНРТ

АНУ, Канад, Мексик улсууд Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг орлох худалдааны шинэ гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Канадын гадаад хэргийн сайд ХристиФриланд, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын хамтран гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, тус шинэ гэрээний ачаар Хойд Америкийн бүс нутгийн зах зээлийг илүү чөлөөтэй болгож, шударга худалдаа хийн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг нь хангах боломжтой болно хэмээн онцолжээ. Үүний өмнө Канад улс АНУ, Мексикийн худалдааны гэрээнд нэгдэхийг зөвшөөрсөн тухай мэдээлж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн сард АНУ, Мексикийн зарласан худалдааны гэрээнд нэгдэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байсан.

Одоо гурван улсын удирдагчид чөлөөт худалдааны шинэ гэрээг 60 хоногийн дотор батлахаар төлөвлөж байна. Канад улс АНУ-ын фермерүүдэд сүүний зах зээлдээ нэвтрэх өргөн боломж олгохыг зөвшөөрсөн бол хариуд нь АНУ Канадын автомашин үйлдвэрлэгчдэд импортын гаалийн татвар ногдуулахгүй байхаа амласан байна. Гурван улс шинэ гэрээг эцэслэн батлах тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл тарсан даруйд Канад долларын америк доллартай харьцах ханш 0,5 хувиар харин Мексикийн песо 0,6 хувиар чангарчээ.

Хуваалцах