“Чөлөөт сэтгүүл зүйн эрхзүйн орчин” II чуулган үргэлжилж байна
Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний хоёрдугаар чуулган яг одоо төрийн ордны их танхимд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний II чуулган төрийн ордны их танхимд үргэлжилж байна. Нэг салбарт ажилладаг сэтгүүлчдийн удирдлагууд өөрсдийн эрх зүйн орчны өнөөгийн байдал, тулгараад байгаа асуудлууд болон түүнээс гарах арга замуудын талаар бүтэн өдрийн туршид чуулах юм.
Тус чуулганы индрээс тавигдах илтгэлүүд:
- Чөлөөт сэтгүүлзүйн эрхзүйн орчныг хангахад нэн даруй анхаарал хандуулах асуудлууд /Глоб интерэшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал/
- Хэвлэл мэдээллийн ил тод, олон ургальч байдал, шударга өрсөлдөөнийг хангахад шаардлагатай зохицуулалт /Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах/
- Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажил олгогчийн шийдвэрлэвэл зохих эрхзүйн асуудлууд /Радио, Телевизийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн тэргүүн Н.Долгор/
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакцийн хараат бус байдлыг хангах /УИХ-ын гишүүн М.Батчимэг/
- Интернэт ба сэтгүүлзүйг тойрсон эрхзүйн асуудлууд /Хуульч, судлаач Л.Галбаатар/
- Хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих вэ? /Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан/
- Өргөн нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, зохицуулалт /Хараат бус судлаач У.Тамир/
- Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт /МСЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНМХ-ийн холбооны тэргүүн С.Шаравдорж/
































