Чөлөөтийнхөн энэ онд 43 тэмцээнд зодоглоно
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх 9-11-нд Спортын төв ордонд болно.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх 9-11-нд Спортын төв ордонд болно. Ийнхүү чөлөөтийнхний эхний тэмцээн улсын аваргаар эхэлж байгаа бол анхны олон улсын тэмцээндээ АНУ-ын Колорадо-Спрингс хотноо нэгдүгээр сарын 28-31-нд Дейв Шульцийн нэрэмжит уламжлалт тэмцээнд гурван төрлөөр өрсөлдөх юм.
Чөлөөтийнхөн энэ сард улс болон олон улсын таван тэмцээнд зодоглоно. Харин тэд жилийн турш зодоглох боломжтой 43 тэмцээнийхээ хуваарийг гаргажээ.


















