Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

"Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрт 16 багш шалгарчээ

Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагджээ. Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд багш нарын цахим технологийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлуулах зорилготой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрт 16 багш шалгарчээ
"Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрт 16 багш шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагджээ.

Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд багш нарын цахим технологийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлуулах зорилготой хөтөлбөр юм.

"Чүнгнам-2026" багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 187 багш материалаа ирүүлснээс шилдэг 16 багш шалгарчээ.

Сонгон шалгаруулалт 13 төрлийн шалгуураар явагдсан байна.

Хуваалцах