Чуулган 39 гишүүний ирцтэй эхэллээ
УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гарагт 09 цагт эхлэх ёстой. Гэвч өнөөдрийн тухайд хуралдаан 128 минутаар хоцорч эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв, баасан гарагт 09 цагт эхлэх ёстой. Гэвч өнөөдрийн тухайд хуралдаан 128 минутаар хоцорч эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдаан нийт гишүүдийн 51 хувь буюу 39 хүрч байж ирц бүрдсэнд тооцдог. Энэ удаагийн хуралдаан 39 гишүүний ирцтэй эхэллээ. Үүнд Ардчилсан намын бүлгээс 26, “Шударга ёс” эвслээс зургаа, ИЗН-аас нэг гишүүн, дээр нь бие даагч гурван гишүүн байгаа аж. Харин Ардын намын бүлгийн гишүүд чуулганы танхимд цуварч орж байсан ч картаа уншуулаагүй байна. Тэд Хүүхдийн мөнгийг эсэргүүцэж, ирцээр барьцаалсан аж.
УИХ-ын дарга З.Энхболд телевизээр дамжуулан чуулганы танхимд ирээгүй гишүүдэд хандаж, цалин авдаг ажилдаа ирэхийг шаардаж, ажилдаа ирээгүй бол цалин хасдаг хууль санаачлах үүргийг Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт өгсөн юм. Харин Ардын намынхан нэгэнт ирц бүрдсэн хойно картаа уншуулжээ.


















