Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулган дахин хэзээ хуралдахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шийднэ

Мөн МАН-ын зургаан сайд нарын оронд томилох шинэ гишүүдийн асуудлыг Ерөнхий сайд өргөн барихыг хүлээж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулган дахин хэзээ хуралдахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шийднэ
Чуулган дахин хэзээ хуралдахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шийднэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит бус чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ. Чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд дахин ээлжит бус чуулганыг дахин зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ ээлжит бус чуулганы тов нь Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа мэдэгдсэн болон Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг өргөн барьсны дараа тодорхой болох аж.

Учир нь өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын ойд үг хэлэх үеэрээ Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ өөрт нь Өршөөлийн хуулийн эцсийн хувилбар очиж танилцсаны дараа тав хоногийн дотор хориг тавих боломжтой. Тиймээс ирэх долоо хоногоос УИХ-д энэ асуудал орж ирэх байх гэдгийг УИХ-ын дарга хэлсэн юм.

Мөн МАН-ын зургаан сайд нарын оронд томилох шинэ гишүүдийн асуудлыг Ерөнхий сайд өргөн барихыг хүлээж байгаа аж.

Хуваалцах