Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

ЧУУЛГАН: Эвслийн бүлэг найман гишүүнтэй үлдлээ

УИХ-ын гишүүн Г.Уянга болон УИХ-ын дэд дарга Л.Цог нар "Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гарч буйгаа мэдэгдэж бүлгийн дарга Н.Батцэрэгт албан ёсоор бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЧУУЛГАН: Эвслийн бүлэг найман гишүүнтэй үлдлээ
ЧУУЛГАН: Эвслийн бүлэг найман гишүүнтэй үлдлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Г.Уянга болон УИХ-ын дэд дарга Л.Цог нар "Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гарч буйгаа мэдэгдэж бүлгийн дарга Н.Батцэрэгт албан ёсоор бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарснаа мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн тул УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан болохыг уншиж танилцууллаа.

Энэхүү албан бичгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор гишүүд УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаа юм. Ингэснээр эвслийн бүлэг найман гишүүнтэй үлдэж байна.

Хуваалцах