Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулган хаалтаа хийлээ

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Шинээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгож, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлан, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. Анхдугаар чуулг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулган хаалтаа хийлээ
Чуулган хаалтаа хийлээ. Зураг: МҮОНРТ

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Шинээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгож, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлан, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. Анхдугаар чуулганы сүүлийн хуралдаанаар төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Төрийн албаны зөвлөл орон тооны хоёр, орон тооны бус дөрөв буюу нийт зургаан гишүүнтэй байдаг. Орон тооны хоёр гишүүнийг зургаан жилийн хугацаатай сонгодог журмын дагуу өнөөдөр УИХ-ын тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шинэ гишүүдийг дэвшүүлэн хэлэлцлээ. УИХ-ын тамгын газраас Д.Даваа-Очирын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Б.Баатарзоригийг дэвшүүлсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Т.Хадхүүгийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, С.Цэдэндамбыг дэвшүүллээ. Гишүүдийн асуулт, хариултын дараа санал хураалт явагдаж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр С.Цэдэндамбыг 86,4 хувийн саналаар, Б.Баатарзорийг 87,9 хувийн саналаар тус тус дэмжсэн юм.

Хуваалцах