Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ЧУУЛГАН: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЧУУЛГАН: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байсан. Харин завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ”Өнгөрсөн хугацаанд эвслийн бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар ажлын хэсэг байгуулж ярилцаад хэлэлцэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэв.

Ингээд цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн цэц хууль зөрчиж гаргасан шийдвэрийг нь УИХ хэлэлцэх гэж байгаа нь УИХ өөрөө хууль зөрчиж байгаа явдал гэсэн юм. Мөн УИХ энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүйгээр буцаах ёстой гэж бодож буйгаа хэлэв.

Харин С.Бат-Эрдэнэ гишүүн “Жагсаалтаар их хуралд ордог байдлыг иргэд анх их шүүмжилж байсан. Намын нэрээр сонгогддог, жагсаалтын ард тойрогтоо очихоо больсон хүмүүсийг иргэд одоо ч байнга шүүмжилдэг. Одоо Үндсэн хуулийн цэц намын нэрээр жагсаалтаар ордог байдлыг буруу гэдгийг тогтоочихлоо. Тиймээс энэ дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хуваалцах