Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулган өндөрлөлөө

УИХ-ын ээлжит чуулган өндөрлөж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулган өндөрлөлөө
Чуулган өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын тавьсан Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Уул уурханй сайд Д.Ганхуяг мэдээлэл хийж ажлын хэсэг болон гишүүдийн санал бодлыг сонслоо.

Мөн УИХ-ын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулгад салбарын сайд Х.Баттулга хариулсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тавьсан Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар тавьсан асуулгад Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулт өгснөөс гадна УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхний санал дүгнэлтийг сонслоо.

Үүгээр УИХ-ын ээлжит чуулган өндөрлөж байна.

Хуваалцах