Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч байнгын хорооноос оруулж ирсэн 100 саналын томъёоллоор санал хураалгах ёстой болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Чуулганаар Эрүүгийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч байнгын хорооноос оруулж ирсэн 100 саналын томъёоллоор санал хураалгах ёстой болсон. Тиймээс УИХ-ын дарга энэ долоо хоногт тусгай чуулган зарлахаа мэдэгдээд байсан юм.

Хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүд асуулт асуухгүй, зөвхөн саналаа хэлэх эрхтэй байсан. Харин чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга М.Энхболд нэгэнт чухал хуулийн төслийн анхны хэлэлцүүүлгийг хийж байгаа учраас нухацтай хандах хэрэгтэй. Гишүүдэд ч мөн асуулт байгаа учраас ажлын хэсгээс тайлбар авмаар байна гэсэн юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат чуулганыг УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн. Ингээд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжих эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 28 нь буюу 60.9 хувь нь зөвшөөрснөөр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж байна.

Хуваалцах