Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганаар хэлэлцэх асуудлаас О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хаслаа

Чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр сая эхэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганаар хэлэлцэх асуудлаас О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хаслаа
Чуулганаар хэлэлцэх асуудлаас О.Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хаслаа. Зураг: МҮОНРТ

Чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр сая эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар

-Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл,

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

-Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг таван хуулийн төслийг хэлэлцэх байсан.

Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү томилолттой учир түүний өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч, хойшлууллаа.

Одоо Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр хууль санаачлагч болон байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож байна.

Хуваалцах