Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганд МАН-ынхан ирээгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдээгүй байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганд МАН-ынхан ирээгүй байна
Чуулганд МАН-ынхан ирээгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдээгүй байна. Учир нь чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй байгаа юм. МАН-ын бүлэг дотоод асуудлаа ярилцаж хуралдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Харин АН-ын бүлгийн гишүүдээс гадаад, дотоодод томилолттой дөрвөн гишүүнээс бусад нь ирсэн хэмээн бүлгийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн. Гэсэн ч МАН-ын бүлгээс “Эрх баригчид өөрсдөө эхлээд ирцээ бүрдүүлэх ёстой. Тэгээд ч АН-ын бүлгийнхэн өөрсдөө чуулганд ирээгүй байна” гэсэн тайлбарыг хийсэн.

Чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээллийг 10:30 цагийн байдлаар ямар байсныг үзүүлье.

Хуваалцах