Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Чуулганд үг хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд Ерөнхийлөгч чухал сэдвээр мэдээлэл хийнэ хэмээсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганд үг хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх
Чуулганд үг хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд оролцож үг хэлнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд Ерөнхийлөгч чухал сэдвээр мэдээлэл хийнэ хэмээсэн юм.

Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг бөгөөд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ийнхүү чуулганд үг хэлэх юм.

Хуваалцах