Чуулганы ирц бүрдэхгүй байна
Өнөө өглөө УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж улмаар, өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол улсын хилээр оруулахыг хориглох тухай" хуулийг нэн яаралтай горимоор батлахаар болсон.
Мэдээллийн алба

Өнөө өглөө УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж улмаар, өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол улсын хилээр оруулахыг хориглох тухай" хуулийг нэн яаралтай горимоор батлахаар болсон. Гэвч одоог хүртэл чуулганы ирц бүрдээгүй байна.
Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ээлжит бус чуулганаар цөмийн хаягдлын асуудлыг хэлэлцэх гэж буйг эсэргүүцэж байгаа учраас чуулганы хуралд суухгүй гэдгээ өчигдөр мэдэгдэж байсан бөгөөд өнөөдөр ч мөн чуулганы хуралдаанд оролцохгүй аж.



















