Чуулганы ирц бүрдлээ
УИХ-ын ээлжит чуулган өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас цагтаа эхэлсэнгүй.
Мэдээллийн алба

УИХ-ын ээлжит чуулган өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас цагтаа эхэлсэнгүй. Харин 09:40 цагт арай гэж гишүүдийн тал нь буюу 39 гишүүн ирж 51.3 хувийн ирцтэйгээр сая чуулганыг эхлүүлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан.
Үүний дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг яг одоо мэдээлэл хийж байна. Дараа нь гишүүд асуулт асууж ярилцах юм.


















