Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09:40 цагт гишүүдийн 65 хувийн ирцтэйгээр эхэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы хуралдаан эхэллээ
Чуулганы хуралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 09:40 цагт гишүүдийн 65 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үндсэн долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдааны эхэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцууллаа.

Гишүүд шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хуваарилах тухай анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Хуваалцах