Чуулганы хуралдаан эхэллээ
Чуулганы хуралдаан 09:40 цагийн орчимд 39 гишүүнтэй буюу нийт гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан 09:40 цагийн орчимд 39 гишүүнтэй буюу нийт гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар үндсэн зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг танилцуулж цааш хэлэлцэх эсэхэд санал хураалаа. Өнөөдрийн хуралдаанаар төмөр замын царигийн асуудал болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.


















