Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы хуралдаан эхэллээ

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, баталлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы хуралдаан эхэллээ
Чуулганы хуралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, баталлаа.

Үүний дараа Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрөгч 2014 оны есдүгээр сард өргөн барьсан юм.

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөлтэй холбоотойгоор асуулт асуух болон санал хэлэх гишүүд байгаагүй тул хуулийн төслийг батлах эсэх талаар санал хураасан юм. Ингэхэд хуралдаанд оролцсон 44 гишүүний 33 нь зөвшөөрч 75 хувийн саналаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуваалцах