Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы хуралдаан эхэллээ

Хуралдаан өглөө 09:00 цагт эхлэх байсан хэдий ч гишүүдийн ирц бүрдэхгүй удсан учраас 10:30 цагийн үед эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы хуралдаан эхэллээ
Чуулганы хуралдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм. Хуралдаан өглөө 09:00 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй удсан учраас 10:30 цагийн үед эхэлсэн.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийсэн бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Оюунгэрэл гишүүн танилцуулснаар хуралдаан үргэлжилж байна.

Хуваалцах