Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын нэгдсэн чуулган өглөөний 09:00 цагт зарлагдсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы хуралдаан эхлээгүй байна
Чуулганы хуралдаан эхлээгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган өглөөний 09:00 цагт зарлагдсан. Хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж хэлэлцэх олон хууль, тогтоолын төсөл байгаа тул өнөөдөр хэлэлцэх асуудал олон байсан. Гэвч одоог хүртэл чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна.

Учир нь УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийж байгаа юм. Олонхийн бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдсан бөгөөд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдах байсан ч байнгын хороо болон дэд хороодын хуралдаан давхацсан тул хойшлуулаад байсан.

Бүлгийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх олон хуулийн төслүүдийн талаар ярилцаж байгаа бөгөөд үүнээс гадна Х.Баттулга гишүүний Ерөнхий сайдад хүргүүлсэн захидлын талаар ярилцаж байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.

Хуваалцах