Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлаар мэдээлэл хийж байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна
Чуулганы хуралдаан хаалттай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай үргэлжилж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцож улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Энэ талаар үдээс өмнөх чуулган завсарлах үед УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн бөгөөд завсарлагааны дараа үдээс хойших чуулганд ирэхдээ гар утас, ямар нэг электрон төхөөрөмжгүй ирэхийг сануулсан юм. Гишүүд хэрэв тэмдэглэгээ хийх шаардлагтай гэж үзвэл улсын нууцын эрхлэгчээс тэмдэглийн дэвтэр авч болох бөгөөд хуралдаан дууссаны дара буцааж хураалгах ажээ.

Үүнээс гадна чуулганы танхимд интернэтийн сүлжээг хаасан бөгөөд одоогоор чуулганаар чмар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна.

Хуваалцах