Чуулганы хуралдаан хойшиллоо
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусаагүй байгаа юм. АН-ын бүлэг хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэж байгаа аж. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байгаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхлэх байсан хэдий ч ирц бүрдээгүй учраас хойшиллоо. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусаагүй байгаа юм. АН-ын бүлэг хуралдаанаараа Ерөнхий сайдыг огцруулах асуудалд байр сууриа нэгтгэж байгаа аж. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байгаа.
Чуулганы хуралдааны танхимд МАН-ын бүлгийн арав гаруй гишүүн ирсэн бөгөөд ирэх оны төсвийг яаралтай хэлэлцэх ёстой энэ үед ингэж чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг уяж байгаа нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Чуулган үдээс хойш 14:00 цагаас хуралдана.


















