Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд ирээгүй байна

Үүний дараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх чуулганы хуралдаан 16:00 цагт товлогдсон хэдий ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас одоо хүртэл эхлээгүй байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд ирээгүй байна
Чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд ирээгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан. Үүний дараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх чуулганы хуралдаан 16:00 цагт товлогдсон хэдий ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас одоо хүртэл эхлээгүй байна.

Чуулганы хуралдаанд АН-ын 34 гишүүнээс 18 гишүүн нь ирсэн бол МАН-ын бүлгийн 26 гишүүнээс хэн нь ч ирээгүй байна. Түүнчлэн “Шударга ёс” эвслийн бүлгээс долоон гишүүн ирсэн бол бие даагчдаас хоёр гишүүн чуулганы хуралдаанд суухаар ирээд байна.

Өнөөдөр үдээс өмнө хуралдсан намын бүлгүүдийн хурал ширүүхэн өрнөсөн бөгөөд шинээр нэрийг нь өргөн барьсан сайд нартай холбоотой маргаан багагүй үүссэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Зоригт, Р.Бурмаа нарын гишүүд Засгийн газрын бүтцийн асуудлыг эсэргүүцэж чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Хуваалцах