Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат танилцуулснаар эхэлнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн анхны хэлэлцүүлэг,
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 13 асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат танилцуулснаар эхэлнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн анхны хэлэлцүүлэг, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өнөөдөр хэлэлцэгдэнэ. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг болно. Түүнчлэн Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд ийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Дараа “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно.
Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус тус хэлэлцэгдэнэ.


















