Чуулганы хуралдааны цагийг өөрчилжээ
УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргажээ.
Мэдээллийн алба

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргажээ.
Захирамжийн дагуу нэгдсэн хуралдааныг долоо хоногийн дүрэв, баасан гарагт өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлж байхаар болсон байна. Түүнчлэн захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг Байнгын хороодын дарга, гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгожээ.


















