Чуулганы нээлтэд МАН-аас нэг ч гишүүн суусангүй
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан дөнгөж сая нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан дөнгөж сая нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ардчилсан намаас 28 гишүүн, "Шударга ёс" эвслийн бүлгээс долоон гишүүн, мөн гурван бие даагч гишүүн оролцлоо. Харин МАН-аас нэг ч гишүүн суусангүй.
Түүнчлэн чуулганы хуралдааныг нээж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлын хувьд хуулийнхаа дагуу хувьд явж байгаа. Би танхимын сайд нартайгаа уулзсан. Сайд нарыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаа нь процессын дагуу үргэлжлээд явж байна гэж хэлсэн тул энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалт харгалзахгүйгээр өргөн барьсан тохиолдолд авч хэлэлцэнэ” гэсэн юм.


















