Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Чуулганы нээлтийг хойшлууллаа

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 24-ний өдөр захирамж гаргаж ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чуулганы нээлтийг хойшлууллаа
Чуулганы нээлтийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 24-ний өдөр захирамж гаргаж ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон. Үүний дагуу чуулганы нээлтийг өчигдөр хийхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Харин өнөөдөр УИХ-ын дэргэдэх зөвлөлийн хурлаас чуулганы нээлтийг энэ сарын 18-ны өдрийн пүрэв гарагт хийх шийдвэр гаргажээ.

Өчигдөр чуулганы хуралдааны нээлтэд УИХ дахь МАН-ын бүлгийн болон зарим гишүүн ирэхгүй байсаар ирц бүрдээгүй юм. Нэмж мэдээлэхэд, ээлжит бус чуулганыг энэ сарын 15-26-ны өдрүүдэд хуралдуулах бөгөөд нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хуваалцах