Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

CNN Кембрижийн гүнгийн ахайтны хүүгийн тухай мэдээлэхдээ ноцтой алдаа гаргажээ

Дэлхийд алдартай АНУ-ын мэдээллийн суваг болох “CNN” саяхан ноцтой алдаа гаргажээ. Тус телевизээр Их Британийн хааны гэр бүлд шинэ хүн мэндэлсэн талаар мэдээлэл цацах үед “Кембрижийн гүнгийн ахайтан хүү төрүүллээ” гэсэн гарчигтай мэдээнийх нь доор “Хүүхэд газар дээрээ амиа алдсан” гэх мэдээлэл давха

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
CNN Кембрижийн гүнгийн ахайтны хүүгийн тухай мэдээлэхдээ ноцтой алдаа гаргажээ
CNN Кембрижийн гүнгийн ахайтны хүүгийн тухай мэдээлэхдээ ноцтой алдаа гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийд алдартай АНУ-ын мэдээллийн суваг болох “CNN” саяхан ноцтой алдаа гаргажээ. Тус телевизээр Их Британийн хааны гэр бүлд шинэ хүн мэндэлсэн талаар мэдээлэл цацах үед “Кембрижийн гүнгийн ахайтан хүү төрүүллээ” гэсэн гарчигтай мэдээнийх нь доор “Хүүхэд газар дээрээ амиа алдсан” гэх мэдээлэл давхар урсаж байсан гэнэ. Үүнийг харсан хүмүүс урсдаг зарыг хараад, буруугаар ойлгон ихэд цочирдсон гэнэ. Хожмоо алдаа гарсан болохыг тогтоосон бөгөөд тэрхүү “амиа алдсан” гэх хүүхдийн хэрэг АНУ-ын Арканзас мужид нэг хүү хөрш айлдаа ороод буу оролдож байгаад өөрийгөө буудсан бөгөөд эмч нар хүүг амиа алдсаныг тогтоосон тухай мэдээлэл байжээ.

Хуваалцах