CNN: Умард Солонгос хойд нутгийнхаа цэргийн баазыг бэхжүүлж, шинэ байгууламж барьж байна
Умард Солонгосын эрх баригчид хойд нутгийнхаа алсын тусгалтай пуужингууд бүхий цэргийн баазыг бэхжүүлж, өргөжүүлж шинэ байгууламж барьж байгаа тухай "Си Эн Эн" мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

Умард Солонгосын эрх баригчид хойд нутгийнхаа алсын тусгалтай пуужингууд бүхий цэргийн баазыг бэхжүүлж, өргөжүүлж шинэ байгууламж барьж байгаа тухай "Си Эн Эн" мэдээлсэн байна. Үүнийг нь Монтерей хотын Миддлберийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн тус теле сувагт өгсөн хиймэл дагуулын зургууд баталж байгааг тэмдэглэж байна.
"Си Эн Эн"-ий дэлгэн үзүүлж байгаа газрын зураг дээрээс Умард Солонгосын Чагандо, Янгандо хэмээх хойд хоёр мужийн зааг орчимд цэргийн бааз байгааг харж болохоор байна. Энэ баазаас 11 км-ийн зайд шинэ байгууламж барьж эхэлж байгааг АНУ-ын Тагнуулын албад эртнээс мэдэж байсан тухай мэдээлсэн юм.
Хиймэл дагуулын зургууд цэргийн баазад өндөр идэвхжил ажиглагдаж байгааг баталж буй юм байна. Гэхдээ Миддлберийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд шинээр барьж байгаа байгууламж нь одоо байгаа цэргийн баазын нэг хэсэг үү, эсвэл дангаар нь ашиглах байгууламж уу гэдгийг тодорхой хэлж чадахгүй байгаагаа мэдэгдсэн байна.



















