Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Cонсогч оюутнууд анхан шатны бэлтгэлд гарлаа

Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургууль, Ахлагчийн сургууль, Хөгжмийн сургууль болон гадаадын цэргийн сургуульд элсэгчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Cонсогч оюутнууд анхан шатны бэлтгэлд гарлаа
Cонсогч оюутнууд анхан шатны бэлтгэлд гарлаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургууль, Ахлагчийн сургууль, Хөгжмийн сургууль болон гадаадын цэргийн сургуульд элсэгчид цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж байна. Тэд сарын турш Шар хад дахь сургалтын төвийг түшиглэн бэлтгэл сургуулилтаа базаах аж.

Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэргийн хүний тэвчээр хатуужлыг олгодог богино хугацааны өндөр шалгуур гэж болох энэхүү сургалт бэлтгэлд нийт 500 гаруй оюутан, сонсогч хамрагдан номын дуу сонсож байгаа юм. Тэдний хээрийн бэлтгэлийн нээлтэд БХЯ-ны ТЗУГ-ын тасгийн дарга, хурандаа Ө.Батмөнх болон БХИС-ийн зарим удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо. Энэ үеэр Сургалтын төвийн материаллаг бааз, тохижилт, сургалт явуулах нөхцөл боломжийг хангалттай бүрдүүлсэн байна гэдгийг хурандаа Ө.Батмөнх онцолсон юм.

Өнөө жил Сургалтын төвийн ерөнхий зохицуулагчаар БХИС-ийн Цэргийн алба, хангалт үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, хурандаа С.Пүрэвдорж, Сургалтын төвийн захирлаар ЦИС-ийн захирал, хурандаа Д.Ваня нар ажиллаж байна.

Хуваалцах