Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр /2026.08.25/“Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна
COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр /2026.08.25/“Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна.

Энэ арга хэмжээ нь “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд болж байна. Усны өдөр-өөр үргэлжилж, усны аюулгүй байдал, гангийн тэсвэржилт, ус–газрын нэгдсэн менежмент, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаан “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” зэрэг сэдвээр үргэлжилж байна.

Цэнхэр, Ногоон бүсэд өнөөдөр 300 гаруй сайн дурын идэвхтэн оролцогчдод мэдээлэл өгч, чиглүүлэг хийж ажиллаж байна.

Хуваалцах