Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19 болон бусад вирусний амьдрах чадвар

Шинэ төрлийн коронавирусний халдвартай өвчтөнтэй ойр харьцах үед амьсгалын замаар дамжин ханиалгах, найтаах үед тархдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19 болон бусад вирусний амьдрах чадвар
COVID-19 болон бусад вирусний амьдрах чадвар. Зураг: МҮОНРТ

2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн уушгины хатгалгаа өвчин өдгөө дэлхий нийтийг түгшээж буй. Өвчний үүсгэгч нь урьд өмнө анагаах ухаанд тэмдэглэгдээгүй коронавирусний шинэ төрөл байсан юм. Хоёрдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ вирусний өвчлөлд COVID-19 гэсэн албан ёсны нэр оноосон.

COVID-19 нь амьсгалын замын вирус бөгөөд хүнээс хүнд дамжих эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, вирусний халдвартай өвчтөнтэй ойр харьцах үед амьсгалын замаар дамжин ханиалгах, найтаах үед тархдаг. ДЭМБ-ын үзэж байгаагаар коронавирус нь тийм ч тогтвортой биш, энгийн ариутгалын бодисоор устгах боломжтой. Гэсэн хэдий ч вирусний гадаргуу дээр амьдрах хугацаа нарийн тогтоогдоогүй байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны зөвлөх Цзян Жунмэний хэлснээр коронавирус нь хүний биеийн гадна хэдэн өдрийн турш амьдрах боломжтой. Жишээлбэл, 40 хувийн чийгшилтэй, 20 хэмийн дулаан орчинд тав хүртэл хоног амьдарна.

еagle.mn сайтын инфографикийг ашиглав

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах