Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: Дархлаа дэмжих хоолны зөвлөмж

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдвар дамжих эрсдэлийг бууруулна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: Дархлаа дэмжих хоолны зөвлөмж
COVID-19: Дархлаа дэмжих хоолны зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж, халдвар дамжих эрсдэлийг бууруулна.

ШИНГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах.

ӨӨХ, ТОСНЫ ХЭРЭГЛЭЭ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх.

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН:
• Халуун шөлтэй хоол идэх
• Адуу, хонины мах, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах.
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах.

ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО:
• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, дархлаагаа дэмжих.

ГУРИЛ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах.

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх.

Хуваалцах