Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“COVID-19" ийн эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болохоор байна

Дэлхийн дахины хэмжээнд шинэ коронавирусээр өвчлөгчдийн тоо ийнхүү 15 саяд хүрээд байгаа бол энэ вирусний эсрэг вакцин гаргах ажил ч чамлахааргүй үр дүн сайтай байгаа талаар судлаачид хэлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“COVID-19" ийн эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болохоор байна
“COVID-19" ийн эсрэг вакцин 2021 оны эхээр бэлэн болохоор байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн дахины хэмжээнд шинэ коронавирусээр өвчлөгчдийн тоо ийнхүү 15 саяд хүрээд байгаа бол энэ вирусний эсрэг вакцин гаргах ажил ч чамлахааргүй үр дүн сайтай байгаа талаар судлаачид хэлж байна. Хэд хэдэн вакцины эмнэлзүйл туршилтын 3 дугаар буюу сүүлийн шат эхлээд байгаа юм.

ДЭМБ-ын мэдээллээр 10 вакцин эмнэлзүйн туршилтын 1 дүгээр шатанд яваа бол мөн л 10 вакциныг 2 дугаар шатны туршилтад оруулаад байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар гурван вакцин эмнэлзүйн туршилтын сүүлийн буюу 3 дугаар шатны туршилтаа эхлүүлжээ. Дээрх вакцинууд туршилтаар нааштай үр дүн үзүүлж байгаа ч анхны вакцин 2021 оны эхээс нааш бэлэн болохооргүй байгааг ДЭМБын шинжээч хэлсэн байна.

Бэлэн болсон вакциныг улс орнуудад хэрхэн тэнцүү хуваарилах вэ гэдэг асуудалд ДЭМБ анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм. Тус байгууллагаас вакцин зөвхөн чинээлэг бус буурай, хөгжиж буй орнуудад ч хүрэлцээтэй байх ёстой гэдгийг хэлж байна. Зарим өндөр хөгжилтэй орнууд үр дүн сайтай байгаа нь эцсийн шатны туршилтаар батлагдаж, бэлэн болсон вакциныг олон сая тунгаар худалдан авахад бэлэн байгаагаа аль хэдийн илэрхийлжээ.

Хуваалцах