Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"COVID-19"-ийн тархалтыг таслан зогсоохын тулд бүхнийг хийгээрэй

"COVID-19" цар тахлын өвчлөл хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Цар тахлын тархалтыг таслан зогсоохын тулд та бүхнийг хийгээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"COVID-19"-ийн тархалтыг таслан зогсоохын тулд бүхнийг хийгээрэй
"COVID-19"-ийн тархалтыг таслан зогсоохын тулд бүхнийг хийгээрэй. Зураг: МҮОНРТ

"COVID-19" цар тахлын өвчлөл хүн амын дунд нэмэгдэх хандлагатай байна. Цар тахлын тархалтыг таслан зогсоохын тулд та бүхнийг хийгээрэй.

Амны хаалт тогтмол зүү

"COVID-19" халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган маск тогтмол зүүхийг та бүхэнд уриалж байна. Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй юм.

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Зөв зүүх,

  • Зөв тайлах,

  • 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,

  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,

  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,

  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,

  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,

  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,

  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,

  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй.


Хүн хоорондын зай 1.5-2 метр байхыг анхаар

Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье.

1-р С: Агааржуулалт муутай, битүү орчинд бүү бай !
2-р С: Олон хүн цугларсан газарт битгий оч !
3-р С: Бусадтай хэт ойр зайнаас бүү харьц !

Гурван C (Closed-in, Crowded, Conversation)-г мөрдөөгүйн улмаас коронавируст халдвар хүн амын дунд голомтлон гарч байгааг ДЭМБ анхааруулж байна.Гараа байнга савандаж угааКоронавирусний халдвар (COVID-19)-ын адил амьсгалын замаар дамждаг вирусүүд нь салст эсвэл вирус агуулсан агаар дусал хэлбэрээр таны нүд, хамар, хоолойгоор дамжин хүний биед нэвтэрч тархдаг. Ихэнх тохиолдолд вирус нь нэг хүнээс нөгөө хүнд гараар дамжин тархдаг.Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм. Мөн "COVID-19" халдвараас сэргийлж нэг удаагийн бээлий өмсөж хэвшээрэй.Гараа хэрхэн зөв угаах вэТаны гарт байж болох вирусний бүх ул мөрийг арилгахын тулд гараа сайтар савандан үрж, бүрэн угааж усаар зайлна. Гараа үр дүнтэй угаах үйл явцыг дараах хэсэгт алхамлан харуулав.Алхам 1: Цоргоны усаар гараа норгоно.Алхам 2: Нойтон гартаа хангалттай хэмжээгээр саван түрхэнэ.Алхам 3: Гарын бүх гадаргууг, түүний дотор гарын ар тал, хурууны завсар, хумсны доод хэсэг зэргийг наад зах нь 20 секундын турш үрж угаана.Алхам 4: Урсгал усаар сайтар зайлна.Алхам 5: Цэвэр даавуу эсвэл нэг удаагийн алчуураар гараа арчина.

Сүүлийн өдрүүдэд "Ковид-19" халдвараар бага насны хүүхэд илүү өвчилж байна. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, халдвараас хамгаалаарай.

Хуваалцах