Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“COVID-19”-ийн улмаас уушгиа солиулсан хүн эдгэж, эмнэлгээс гарчээ

уушгины ажиллагаа эрүүл хэвийн гэсэн оноштойгоор энэ сарын 21-нд Ухань их сургуулийн эмнэлгээс гарсан аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“COVID-19”-ийн улмаас уушгиа солиулсан хүн эдгэж, эмнэлгээс гарчээ
“COVID-19”-ийн улмаас уушгиа солиулсан хүн эдгэж, эмнэлгээс гарчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Хубэй мужийн иргэн 65 настай Сүй гэх эрэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд халуурах шинж тэмдэг илэрч, хоёрдугаар сарын 7-нд “COVID-19” халдвар авсан хэмээн оношлогджээ. Тэрбээр анх эрчимт эмчилгээний тасагт ECMO эмчилгээ хийлгэж, гуравдугаар сарын 18-нд Ухань их сургуулийн ардын эмнэлэгт шилжин эмчлүүлжээ. Харин дөрөвдүгээр сарын 20-нд тус эмнэлэгт байхдаа уушги шилжүүлэх мэс засал хийлгэсэн юм

Тэгвэл түүний уушгины ажиллагаа эрүүл хэвийн гэсэн оноштойгоор энэ сарын 21-нд Ухань их сургуулийн эмнэлгээс гарсан аж.

Сонирхуулахад, “COVID-19”-ийн халдварын улмаас уушгиа солиулсан тохиолдол дэлхийд 10 байгаа бөгөөд Сүй уушгины ажиллагаа хэвийн сайн гэсэн оноштойгоор эмнэлгээс гарсан анхны хүн болсон хэмээн CCTV мэдээллээ.

Хуваалцах