Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх зөвлөмж

Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх зөвлөмж
COVID-19: Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Жирэмсэн болон хөхүүл эхэд өгөх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Коронавируст халдварын талаар үнэн зөв мэдээлэлтэй байх

· Эмчийн хяналтад байх

· Амны хаалт зүүх

· Олон нийтийн газраар явахгүй байх

· Хүнтэй 1-1.5 метрийн зайнаас харьцах

· Тайван стрессгүй, ядрахгүй байх

· Сайн унтаж амрах

· Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

· Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

· Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух

· Гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх

· Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа заавал угаах

· Ханиаж найтаалгахдаа ариун цэврийн цаас хэрэглэх эсвэл тохой руу найтаах

· Гэрээ 2 цаг тутам агааржуулах


Гэр бүлийн гишүүдэд:

· Хөхүүл, жирэмсэн эмэгтэйн нөхөр, гэр бүлийн гишүүд анхаарал халамж байнга тавьж, шим тэжээлтэй хоол унд өгөх

· Хүүхдийг үнсэхгүй байх

· Хүүхдийн хэрэглэлийг сайтар угааж цэвэрлэх

· Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

· Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх

· Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг угааж индүүдэх

· Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх

· Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Хуваалцах