"COVID-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Монгол Улсад коронавируст "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Мэдээллийн алба

Монгол Улсад коронавируст "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 315 (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112,
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 2,
"Sos medical" эмнэлэгт тусгаарлагдсан 1,
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6,
Ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний шинжилгээ,
Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, дүүргийн эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 110 сорьцонд халдвар илрээгүй байна.
ХӨСҮТ-өөс 80 хүн, ажиглах байруудаас 154 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлсэн байна.


















