Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"COVID-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо

Монгол Улсад "COVID-19" халдварын тоо дахин нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"COVID-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо
"COVID-19" халдварын тоо нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад "COVID-19" халдварын тоо дахин нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Тухайн батлагдсан тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд энэ сарын 10-нд эх орондоо ирсэн байна. Тус өвчтөнд гурван удаагийн давтан шинжилгээ хийснээр "COVID-19" халдвартай болох нь батлагджээ. Мөн манай улсад халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэрч, дараагийн шатны ажиглалт, хяналт, тусгаарлалтад шилжсэн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори 76 хүнд шинжилгээ хийжээ. Тухайлбал:

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүн /давтан/,
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 16 хүн /давтан/,
Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 4 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1229 хүн ажиглалтад хамрагдаж буй бөгөөд өчигдөр 4 хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авчээ.

Хуваалцах